ОХУ-ын Гадаад хэргийн сайд бүх талуудад олон улсын хуулийг хамгаалахыг уриалав

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-06 16:22:22

МОСКВА. /Reuters/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дэлхийн бүх талуудад хандан “дэлхийн нөхцөл байдал ээдрээтэй болон хувьсаж” байгаа учир олон улсын хуулийг хамгаалахын төлөө ажиллахыг уриалжээ.


Тодруулбал, тэрбээр лхагва гарагт Ханой хотод Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхань Шонтой уулзах үеэрээ дээрх зүйлийг ярьсан байна.


Үүнээс өмнө барууны орнууд ОХУ-ыг Украин руу довтолж, олон улсын хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байв.


Мөн Украины нутаг дэвсгэрээс цэргээ татах тухай Олон улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг ЕХ-ны удирдагчид Москвад уриалсан юм.


Уулзалтын үеэр С.Лавров хэлэхдээ, “Вьетнам бол АСЕАН дахь ОХУ-ын гол түнш бөгөөд хоёр орны харилцаа нь түүх, шударга ёсны төлөөх хамтын тэмцэлд тулгуурладаг” гэжээ.


Түүнчлэн С.Лавровын Ханойд хийж буй айлчлал нь хоёр орны хооронд “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосны арван жилийн ойтой давхцаж байна.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд энэ долоо хоногт “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Индонез улсыг зорино.     

Холбоотой мэдээ