ӨНӨӨДӨР: БХБЯ-наас төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-06 06:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 6-нд болох үйл явлын тойм:

9.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Дэлхийн Монголчуудын төгөл” төслийн шав тавих ёслол болно. Утас: 80039328

10.00 цагт БХБЯ-нд тус яамны удирдлагууд төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

10.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлох ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ. Утас: 90101020

10.30 цагт "Хэвлэлийн хүрээлэн"-нд Хэнтий аймгийн малчид, малын эмч нар махны экспортыг зогсоосноор малын түүхий эд, малчны хөдөлмөр үнэгүйдэж байгаа талаар мэдээлнэ.

11.00 цагт МҮЭХ-ны 313 тоотод Ардчилсан намд сүүлийн 2 жил өрнөсөн үйл явдал, эв нэгдлийг хангах талаар АН-ын залуус хэвлэлийн хурал хийнэ. 

11.00, 12.30 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

УИХ-ын үйл ажиллагаа:


Холбоотой мэдээ