С.Лавров: Монгол Улстай парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурна гэж найдаж байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-05 16:00:32

УЛААНБААТАР. /TASS/. Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Төрийн Дум хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд Москва комиссын дүрэмд удахгүй гарын үсэг зурна гэж найдаж байна. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатартай уулзах үеэрээ мэдэгджээ. 


"Одоо УИХ, ОХУ-ын Төрийн Дум хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулагдаж байна. Энэхүү комиссын дүрмийг ойрын хугацаанд боловсруулж дуусаж, гарын үсэг зурах боломжтой болно гэж бид найдаж байна" гэж Оросын дипломат албаны дарга мэдэгдэв.


Хариуд нь Г.Занданшатар мэдэгдэхдээ, цар тахлын хүнд хэцүү хоёр жил, олон улсын харилцаанд хүндрэл бэрхшээл тулгарсан хэдий ч хоёр улс "уламжлалт найрсаг харилцаагаа"  цаашид хөгжүүлэх зорилготой байгааг онцолсон байна.




Холбоотой мэдээ