ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монголд айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров маргааш буюу энэ сарын сарын 5-нд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийх юм. Энэ үеэр худалдаа, эдийн засгийн төслүүдийг урагшлуулах, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцоно.