"Баянгол зочид буудал", "УИД”, "Крипто Үндэстэн"-ий ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-07-01 17:25:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 25 ХК-ийн 243,130 ширхэг хувьцааг 87.7 сая төгрөгөөр арилжив. 10 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 10 ХК-ийн ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. "Баянгол зочид буудал" (BNG+9.93%), "Улсын их дэлгүүр" (UID+7.26%) болон "Крипто Үндэстэн" (BUN +4.56%) ХК-иудын ханш хамгийн их өссөн бол "Эрдэнэс сольюшинс" (AMT-5.14%), "Жуулчин говь" (JGV-4.92%) болон "Мандал Даатгал" (MNDL-1.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,116 нэгж эрхийг 6,051,088 төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 11,494 ширхгийг 1,149,170,120 төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс 1.16 хувиар өсөж, 33175.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,844,965,458,764 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   





Холбоотой мэдээ