ҮНЭ ХАНШ: Ноолуур кг нь 100 мянган төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-01 16:45:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр нийслэлийн Дэнжийн мянга дахь хүнсний “Хүчит шонхор” захад 7 дугаар сарын 1-ний байдлаар ямааны мах малчдаас авах бөөний үнэ кг нь 6000-7000 төгрөг, жижиглэнгийн үнээр ястай нь 9500 төгрөг, цул нь кг нь 10 000 төгрөгийн үнэтэй байна.

Хонины мах бөөний үнэ нь кг нь 7000-8700 төгрөг, жижиглэнгээр ястай нь 11 000-12 000 төгрөг, цул нь 10 000-12 000 төгрөг,

Үхрийн мах бөөний үнээр 9000-12 000 төгрөг, ястай нь 12 500, цул нь 13 000-17 000 төгрөг,

Адууны мах бөөний үнээр 5000-6000 төгрөг, жижиглэнгээр 8500-9500, цул нь 8500-9800 төгрөгийн тус бүр үнэтэй байна.


Ноолуурын үнэ сарын өмнөхөөс 15-20 мянган төгрөгөөр нэмэгджээ.


Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад ноолуур кг нь 100 000-110 000 төгрөг, нэхий өлөнтэйгөө 4000-5500 төгрөг, ноос 1000 төгрөг, үхрийн шир 3000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 10 000 төгрөгийн үнэтэй байна.

Амьд малын үнэ ханш: эм ямаа 100 000 төгрөг, эр ямаа 170 000 төгрөг, эм хонь 170 000-200 000 төгрөг, эр хонь 240 000-280 000 төгрөгөөр борлуулж байна. Үхэр 1-2.3 сая төгрөг, адуу 800 000-1.5 сая төгрөг, сарлаг 1-1.5 сая төгрөг байна. 

Холбоотой мэдээ