ХӨВСГӨЛ: Орон нутагт анх удаа Олон улсын чанарын гадаад хяналт үнэлгээг хийдэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-01 13:13:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн лаборатори орон нутагт анх удаа Олон улсын чанарын гадаад хяналт үнэлгээг хийдэг боллоо.



ЭМЯ, Японы Сисмекс корпорац, Улсын гуравдугаар төв эмнэлгээс хамтран зохион байгуулдаг лабораторийн Олон улсын чанарын гадаад хяналт үнэлгээг(MEQAS) “Хөвсгөл-mini MEQAS” хэлбэрээр орон нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулав.  6-р сарын 27,28-ны өдрүүдэд  ЭМЯ, ДЭМБ, Японы сисмекс корпорац, Пролианс компани, MEQAS-ийн багтай хамтран Нэгдсэн эмнэлэг, сум, өрх, хувийн хэвшлийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.


Нэгдсэн эмнэлгийн лаборатори нь донорын цуснаас чанарын хяналтын материалаа өөрсдөө бэлтгэн, 23 сум, өрх, хувийн хэвшлийн лабораториудад тарааж, цаашид лавлагаа шатлалын лаборатори болж, бие даан чанарын гадаад хяналт үнэлгээ хийх эрхтэй болж байгаа юм. Ингэснээр сум, өрх, хувийн хэвшлийн лабораториудын шинжилгээний чанарын баталгаажилт сайжрах ач холбогдолтой ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ