ҮЗЭСГЭЛЭН: Ардын зураач Л.Чуваамэд “Зуун дамжих урлал”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bolor@montsame.mn
2022-06-30 10:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ардын зураач, БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Чуваамэдийн “Зуун дамжих урлал” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өчигдөр нээлтээ хийлээ.

 

Нээлтийн үеэр “Chuvaamed” уран бүтээлийн цомог ном, шинэ маркийг танилцуулав. Үзэсгэлэнд Л.Чуваамэдийн урын сангаас түүний гэр бүл, үр хүүхдүүдэд нь хадгалагдаж буй 50 гаруй бүтээл, нэрт сийлбэрчийн томоохон бүтээлүүдийн эх загвар, гар зургууд, Монголыэ Үндэсний музейн сан хөмрөгт буй уран сийлбэрээс дээжлэн толилуулж байна.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн О.Чинбүрэн, С.Ганбаатар, Сүхбаатар, П.Анужин, М.Оюунчимэг, С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Үндсэн Хуулийн Цэцийн дарга О.Чинбат, БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх , Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюки, БНФУ-ын элчин Сэбастиан Сүрүн, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Менхнев, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, Номун хан гавж Д.Чойжамц болон төр, шашин, соёлын төлөөлөл хүндэт зочид хүрэлцэн иржээ.

 

Үзэсгэлэн ирэх сарын 5-ныг дуустал Музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана.












Холбоотой мэдээ