ДУНДГОВЬ: Шалгуулагчдын 55 хувь нь босго оноогоо давжээ

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-29 19:50:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох ЭЕШ 6 дугаар сарын 23-26-нд болж, Дундговь аймгийн хувьд шалгалтын 10 хичээлд давхардсан тоогоор 1099 шалгуулагч шалгууллаа. Тодруулбал:

·         -Монгол Улсын түүхийн хичээлээр 5 хүүхэд шалгуулж, дундаж оноо 574.8,

·         -газар зүйн хичээлээр 8 хүүхэд шалгуулж, дундаж оноо 542.0,

·         -орос хэлний хичээлээр 4 хүүхэд шалгуулж, дундаж оноо 419.8,

·         -физикийн хичээлээр 98 хүүхэд шалгуулж, дундаж оноо 515.9,

·         -химийн хичээлээр 87 хүүхэд шалгуулж, дундаж оноо 542.0,

·         -англи хэлний хичээлээр 231 хүүхэд шалгуулж, дундаж оноо 471.9,

·         -биологийн хичээлээр 89 хүүхэд шалгуулж, дундаж оноо 487.0 ,

·         -математикийн хичээлээр 255 хүүхэд шалгуулж, дундаж оноо 504.9,

·         -монгол хэлний хичээлээр 113 хүүхэд шалгуулж, дундаж оноо 517.9,

·         -нийгэм судлалын хичээлээр 209 хүүхэд шалгуулж, дундаж оноо 496.8 байна.

Тус аймгийн нийт шалгуулагчаас физикийн хичээлээр 1, математикийн хичээлээр 2, монгол хэлний хичээлээр 3 сурагч 700-аас дээш оноо авч, “А” үнэлэгдсэн бол, шалгуулсан нийт хүүхдийн 608 нь буюу 55 хувь нь 480 оноо авч, босго оноогоо давж чаджээ. 

Холбоотой мэдээ