ХЭНТИЙ: 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-28 18:02:15
Хэнтий /МОНЦАМЭ/ 200 хүүхдийн багтаамжтай Хэрлэн нэгдүгээр цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.
Тус барилгын төсөвт өртөг нь 4,1 тэрбум төгрөг, гүйцэтгэгчээр "Солармед Монгол" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2023.08.01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хэрлэн 1 дүгээр цэцэрлэгийг 1932 онд байгуулсан байна. Одоогоор 227 хүүхэд, 33 багш ажилтан албан хаагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин тухайн барилгын хувьд 1962 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд 2017 онд 140 сая төгрөгийн их засвар орж байжээ.
Ташрамд сонирхуулахад Хэнтий аймагт сүүлийн 4 жилийн хугацаанд 14 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулсан бол энэ онд 3 цэцэрлэг шинээр барьж байна.
Холбоотой мэдээ