АНУ-д сүүлийн сард 330 мянган хүүхэд коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-28 16:06:27

ВАШИНГТОН. /Xinhua/.  АНУ-д сүүлийн нэг сарын хугацаанд 330 мянган хүүхэд коронавирусний халдвар авсан талаар тус улсын Хүүхдийн Анагаах ухааны академи болон Хүүхдийн Эмнэлгүүдийн холбооноос даваа гарагт гаргасан тайланд дурджээ.


Цар тахлын дэгдэлт эхэлсэн цагаас хойш АНУ-д нийтдээ 13.6 сая хүүхэд халдвар авсан байна.


Тус улсын Хүүхдийн Анагаах ухааны академиас вирусний шинэ хувилбаруудтай холбоотой урт хугацааны үр нөлөөг үнэлэхийн тулд илүү олон насны бүлгийн мэдээлэл цуглуулах шаардлагатай хэмээн мэдэгдэв.


Мөн цар тахал хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй шууд нөлөөг бүрэн гүйцэд таних нь чухал боловч тэдний бие махбод, сэтгэл зүй, нийгэмшил зэрэгт урт хугацаандаа хэрхэн нөлөөлж буй нь хамгийн чухал асуудал юм гэжээ. 

Холбоотой мэдээ