АНУ Украинд дунд болон алсын зайн тусгалтай пуужингийн довтолгооноос хамгаалах систем нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-27 14:54:04

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын эрх баригчид Украинд дунд болон алсын зайн тусгалтай пуужингийн довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхэд бэлэн байна. Энэ тухай ням гарагт “CNN” суваг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлжээ. 


Тус сувгаар мэдээлснээр, Вашингтон “газар-агаар” ангиллын ийм дэвшилтэт систем худалдан авснаа энэ долоо хоногт зарлаж, Киевт нийлүүлэх аж. Үүнээс гадна, Украины Зэвсэгт хүчний хүсэлтийн дагуу цэргийн өөр тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө зарлаж магадгүй бөгөөд үүнд нэмэлт их бууны сум, их буу чиглүүлэх радарын систем орно гэж эх сурвалж мэдээлсэн байна.


Украины эрх баригчид 160 хүртэлх км зайд буй байг онох хүчин чадалтай “NASAMS” зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолборыг нийлүүлэхийг Барууны орнуудаас эртнээс хүсэж байгаа боловч энэ техникийг эзэмшихийн тулд нэмэлт сургалт шаардлагатай “СNN” тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ