В.Путин Тажикистан, Туркменистанд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-27 09:43:48

МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикистан, Туркменистанд айлчлах гэж байгаа талаар «Россия 1» сувгийн «Москва. Кремль. Путин» нэвтрүүлгээр мэдээлжээ.  


Оросын удирдагчийн айлчлал энэ долоо хоногт болно гэж мэдээлсэн байна. В.Путин “Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой “том хэлэлцээ хийхээр” эхлээд Душанбед айлчлах аж. 


Дараа нь тэрбээр Туркменистан улсыг зорих бөгөөд тэнд Азербайжан, Казахстан, Орос, Туркменистан, Иран улс багтдаг “Каспийн тав”-ын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна.


Төв Азид хийх энэхүү айлчлал нь ОХУ-ын Зэвсэгт хүчин Украинд халдан довтолж эхэлснээс хойших Оросын төрийн тэргүүний гадаадад хийж буй анхны айлчлал болох юм.


Холбоотой мэдээ