СЭЛЭНГЭ: Байгалийн түүхийн музей Сэлэнгэ аймагт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-25 16:53:11

Сэлэнгэ аймгийн Соёл, урлагийн газраас Байгалийн түүхийн музейтэй хамтарч “Байгалийг ойроос” ховор амьтдын үзмэрийг дэлгэлээ.

Сурагчдын зуны амралт эхэлж буйтай холбогдуулан дээрх ажлыг санаачилжээ. Хүүхдүүд Ази, Африк, Европын умард хэсгээр тархан амьдрах ховор амьтдын үзмэрүүдийг бодит мэт харж болох нөхцөл бүрдлээ. Амьд мэт урласан чихмэл загварууд мөн халуун орны болон монгол орны өргөн уудам газар нутагт тархсан нүүдлийн шувуудын ховор үзмэрүүд энд байна. Түүнчлэн Солонгосын хойгт ургадаг ховор ургамлын фото үзмэрүүдийг ч таниулахаар авч иржээ. Энэхүү үзэсгэлэн зуны гурван сарын турш өдөр бүр гарах ажээ. 



Холбоотой мэдээ