“Монгол наадам” цогцолбор хууль бус зөвшөөрөл тараасан гэв  

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunzaya@montsame.mn
2016-08-09 13:48:17

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын үеэр аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчсөн талаар худалдаа эрхлэгчид Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-аас 150 аж ахуйн нэгж үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл авсан ч  “Монгол наадам” цогцолборт зөвшөөрөлгүйгээр 100 гаруй худалдаа эрхлэгч ажилласан гэлээ. Эдгээрийн 50 хувьд нь “Монгол наадам” цогцолбороос хууль бус зөвшөөрөл тараасан нь журмын дагуу НМХГ-аас зөвшөөрөл авсан 150 аж ахуйн нэгжийг хохироосон гэж тэд үзэж байгаа аж.

Худалдаа эрхлэгчид уг зөвшөөрлийг 10000 төгрөгөөс дээш үнээр авч, бэлтгэл ажилд 2 сая гаруй төгрөг зарсан боловч тэдний олсон ашиг 350 мянган төгрөг байсан гэв. Иймээс хувиараа бизнес эрхлэгчид Нийслэлийн ЗДТГ, Хотын дарга С.Батболдод гомдол хүргүүлж, “Монгол наадам” цогцолбороос хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа аж.  

                                                                                                                     М.Үүрийнтуяа

 

Холбоотой мэдээ