ХЭНТИЙ: Норовлин сум ирэх онд цэвэрлэх байгууламжтай болно

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-24 09:19:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Норовлин суманд Усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол боллоо.
Энэхүү ажил нь улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд "Хангайн илч дулаан" ХХК гүйцэтгэж, ирэх онд ашиглалтад оруулах юм. Ингэснээр тус сумын цэвэр бохир усны асуудал бүрэн шийдэгдэж байгаа тул байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхээс гадна томоохон бүтээн байгуулалтууд хийх, орон сууц барих боломжтой болж байна.
Норовлин суманд 2017-2021 онд нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бол энэ оны хувьд зөвхөн улсын төсвөөр 188,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй /энэ онд санхүүжүүлэх дүн нь 39,6 тэрбум/ бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө.
Холбоотой мэдээ