Ойдоо зориулж шүлэг тэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
ariunzaya@montsame.mn
2016-08-09 10:18:09

Энэ сарын 5-нд Цэцэрлэг хотноо БТС-ын байгууллага Архангай аймагт үүсч, хөгжсөний түүхт 80 жилийн ойг тэмдэглэв.

Тус ойд зориулан “Биеийн тамир спортынхан, бид” гэсэн шинэ дуу гаргажээ. Уг дууны шүлгийг Монгол Улсын спортын мастер Ц.Нэргүйбаатар, аяыг соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр зохиож, Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театрын дуучин Минжүүр дуулж олны хүртээл болголоо.

Түүнчлэн Архангайн спортын байгууллагад 41 жил ажилласан, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан ахмад тамирчин Ц.Нэргүйбаатар “Аварга төрнө” хэмээх шүлгийг тэрлэжээ. 

Архангай аймгийн БТСГ-ын 80 жилийнхээ ойг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Түүний нэгэн жишээ нь тус нутгаас 7 тамирчин Зуны олимпод зодоглож буй явдал юм. Ойд уригдсан зочид орон нутгийн бүтээн байгуулалт, спортын төрөлжсөн сургалттай ЕБС-тай танилцаж, хүндэтгэлийн концерт үзэн, БТСГ-ын 80 жилийн түүхэн замналын танхимтай танилцлаа. Мөн үеэр "Агшин" тэмцээн, "Тамирчны алдар" цэнгүүнийг зохион байгуулав.

 Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ