Архангай аймагт 989 шалгуулагч ЭЕШ өгнө

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-20 10:35:47

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургууль /гэрээт шалгалтын байр/ дээр болно. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг 2022 оны 6 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Архангай аймагт 989 шалгуулагч шалгалт өгөхөөс 124 нь өмнөх оны төгсөгч байна. 989 шалгуулагчийн 579 нь математик, монгол хэл 307, нийгмийн тухай мэдлэг 544, англи хэл 444, орос хэл 5, газарзүй 26, физик 217, биологи 266, хими 267, монгол улсын түүх 31 нийт 10 төрлийн хичээлээр шалгалт өгнө.

ЭЕШ-ын дүн оноог /анхны оноо/ шалгалт бүрийн дараа аймгийн БШУГ-ын фэйж хуудсаар шууд дамжуулахаараа онцлог. Өөрөөр хэлбэл, шалгуулагчид шалгалт бүрийн дараа өөрийн бүртгэлийн дугаараар анхны оноогоо LIVE-аар үзэж танилцах боломжтой юм.

Архангай аймагт энэ хичээлийн жилд өдрийн ангиар 940, дүйцсэн хөтөлбөрөөр 82 сурагч 12-р ангийг төгсөж байна.

Холбоотой мэдээ