НӨХӨН СОНГУУЛЬ: Гурван сумын ИТХ-ын нөхөн сонгуульд сонгогчдын 49,1 хувь нь саналаа өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-19 21:03:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2022 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг Дундговь аймгийн 3 суманд зохион байгуулж 20:00 цагт дууслаа.  

Тодруулбал, Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын ИТХ-ын 2022 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаанд 1430 сонгогч санал өгөхөөс 702 иргэн оролцож, 49,1 хувийн  ирцтэйгээр амжилттай дууслаа хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.  

Санал хураалтаар Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус баг 44,87 хувь, Суугаант баг  50,74 хувь, Дэлгэрцогт сумын Баянбулаг баг 45,92 хувь, Сайхан-Овоо сумын Онги баг 54,33 хувийн ирцтэй байна. Санал тэнцсэн нэр дэвшигч байхгүй бөгөөд, сонгуулийн үеэр ямар нэг асуудал үүсээгүй байна.

Аймгийн сонгуулийн хорооноос дээрх сумдын хэсгийн хорооны санал авах үйл ажиллагааг онлайнаар хянаж, зөвлөмж өгч ажиллажээ.





Холбоотой мэдээ