Орчин үеийн тоноглол, төхөөрөмж бүхий 320 хүүхдийн сургууль барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Алтангадас одонт 1 дүгээр сургуульд 320 хүүхдийн хүчин
чадалтай өргөтгөлийн барилга барихаар өнөөдөр шав тавилаа.
Одоо
үйл ажиллагаа явуулж буй 980 хүүхдийн суудалтай сургуульд нийт 2876 хүүхэд суралцдаг
бөгөөд багтаамж хүрэлцэхгүйд хүрсний улмаас бага ангиуд нь нүүдлийн байдалтай
хичээллэж ирсэн.
Тиймээс
тус сургуулийн ээлжийн коэффициентийг бууруулах, ачааллыг багасгах, сургалтын
хүртээмжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүд 7 тэрбум гаруй төгрөгийг улсын
төсөвт суулгаж өгснөөр лаборатори, дижитал төхөөрөмж, ухаалаг самбар, ширээ
сандлыг цогцоор нь шийдсэн орчин үеийн шинэ сургуулийг барихаар ажлыг эхлүүлж
байна.
“Өвөрхангай
хүн амаараа улсын хэмжээнд хоёрт ордог, томоохон аймаг юм. Тэр хэрээр нийгмийн
үйлчилгээг иргэн бүрт хүргэх, сургууль, цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх,
хүртээмжийг сайжруулах шаардлага жил тутамд тулгардаг” хэмээн аймгийн Засаг
дарга А.Ишдорж хэллээ.


