ҮЗЭСГЭЛЭН: “Хөвсгөл сайхан нутаг”

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2022-06-10 20:17:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран зураач Г.Цэнгүнжавын “Хөвсгөл сайхан нутаг” уран бүтээлийн үзэсгэлэнг "Хөвсгөл Арт" галерейд нээлээ. Тус үзэсгэлэнд Хөвсгөл нутгийн онгон дагшин байгаль, уул ус,  Хөвсгөл нуур, цаатан иргэдийн аж амьдралыг харуулсан 30 гаруй бүтээлийг дэлгэн тавьжээ.