Рио-2016: Жүдоч Мудранов Орост анхны алтан медалийг авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-07 11:32:07

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд Оросын тамирчин Белсан Мудранов алтан медаль хүртлээ. Энэ нь Оросын хувьд Риогийн Олимпоос хүртсэн анхны алтан медаль юм.

Өдгөө 30 настай Мудранов Казахстаны бөх Елдос Сметовыг ялан алтан медаль хүртлээ.

Мудранов 2014 оны жүдогийн ДАШТ-ээс мөнгөн медаль, 2012 болон 2014 онд жүдогийн ЕАШТ-ээс алтан медаль хүртэж байжээ.

Оросын Бүгд Найрамдах Кабард-Балкар Улсад төрж өссөн тэрбээр 13 настайдаа бөхийн спортод хөл тавьжээ.

2012 оны Лондоны Олимпын наадмаас ч Оросын жүдочид улсдаа анхны алтан медалиудыг авчирч байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ