Хүнсний шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-06 17:48:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дотоодын хүнс үйлдвэрлэгч компани, ААН-үүдийн шинэ бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалттай үзэсгэлэн, худалдаа Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Энэ сарын 6-8-нд үргэлжлэх уг үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байна.




Үзэсгэлэн худалдаанд үндэсний тодотголтой, салбар салбартаа манлайлагч үйлдвэрлэгч нар оролцож, шинэ шинэ бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байна. Тухайлбал, “Мон жүүс” компани Монголын анхны эрдэст артезиан цэвэр ус худалдаанд гаргажээ. Энэ нь газрын гүнийн усыг эрдэсийг алдагдуулаагүй шүүсэн, мөн дахин боловсруулсан саванд савласнаар, аль аль талаар экологийн цэвэр бүтээгдэхүүн болсныг танилцууллаа.




“Хүнсний хангамж-Аюулгүй байдал” уриан дор зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаанд “Мах Импекс” ХК шинээр худалдаанд гаргасан брэнд бүтээгдэхүүнийхээ амталгаа, танилцуулга, борлуулалтыг хийж байна.






Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ