Киргизийн Эрүүл мэндийн сайдыг авлигын хэргээр баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-06 16:26:55

БИШКЕК. /Aljazeera/. Киргизийн Эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиевыг 2021 онд гадаадын компаниас авлига авч коронавирусний 2,460,000 тун вакцин худалдаж авсан гэх үндэслэлээр баривчилсан гэж тус улсын прокурорын байгууллагаас баасан гарагт мэдэгджээ.


"Киргиз улс нь Хятад, Орос, Азербайжан, Казахстан болон олон улсын байгууллагуудаас коронавирусний вакциныг тусламжаар болон хөнгөлөлттэй үнээр авч байсан. А.Бейшенавиевыг авлига авч холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж хоёр сая гаруй тун вакциныг 19 сая ам.доллароор худалдан авч, улмаар хууль бусаар олсон орлогоо оффшор данс руу шилжүүлсэн гэх хэрэгт буруутгасан" гэж прокурорын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ

Холбоотой мэдээ