Орос, Монголын гадаад бодлогын уялдааг бэхжүүлэх талаар ярилцжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-03 10:34:19

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй пүрэв гарагт утсаар ярьжээ.


“Гадаад хэргийн сайд нар хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, түүнчлэн Москва, Улаанбаатарын гадаад бодлогын уялдааг олон улсын тавцанд болон бүс нутгийн үйл хэрэгт бэхжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцлаа” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.


Талууд мөн 2021 оны 12 дугаар сарын 16-нд Москва хотноо болсон Орос-Монголын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн хоёр талын иж бүрэн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх тухай тохиролцоог аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа тавихыг зорьж байгаагаа нотолжээ.


 


Холбоотой мэдээ