Тунисын Ерөнхийлөгч 57 шүүгчийг огцруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-03 09:37:01

ТУНИС. /BBC/. Тунисын Ерөнхийлөгч Кайс Саид 57 шүүгчийг авилга авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.


Ерөнхийлөгч Кайс Саид телевизээр үг хэлэхдээ, "шүүх засаглалд өөрийгөө цэвэршүүлэх олон боломж, сэрэмжлүүлгийг өгсөн" гэв. Тус улсын Засгийн газрын албан ёсны хэвлэлд мэдээлснээр, ажлаасаа халагдсан шүүгчдийн дунд Шүүхийн дээд зөвлөлийн тэргүүн асан Юсеф Бузакер багтсан байна. 


Тунисын төрийн тэргүүн парламентыг тарааж, одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг хүчингүй болгож, улмаар ирэх сард шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэн боловч сөрөг хүчний намууд болон үйлдвэрчний эвлэлүүд уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.

Холбоотой мэдээ