ММСУХ-ны хамт олонд талархал илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-06 08:29:19

ММСУХ-ны хамт олон Баян-Өлгий аймгийн аймгийн онцгой байдлын хамт олон талархал илэрхийлжээ.

ММСУХ-ны зүгээс томоохон уралдаануудыг зохион байгуулах үеэрээ тухайн уралдааны хишгийг түмэн олондоо гардуулдаг уламжлалтай. Өнгөрсөн сарын 24-нд Хүй долоон худагт зохион байгуулсан “Их хурд-7” уралдааны дараа үерийн гамшиг тохиолдсон Баян-Өлгий аймагт  3 ширхэг өргөө цагаан гэр бэлэглэсэн юм.

Талархлын бичигт “ММСУХ-ны хамт олонд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд учирсан үер усны аюулд нэрвэгдсэн иргэдэд туслах аянд нэгдэж , гурван ширхэг эсгий гэрийг олгож, иргэдийг амьдрах орон гэртэй болоход туслаж дэмжлэг үзүүлсэн явдалд аймгийн Онцгой комисс болон Онцгой байдлын газар, ард иргэдийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байгааг уламжлан танай хамт олоны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ