"Эхийн алдар" одонг 344 эхэд гардууллаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-06-01 19:49:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 86 дугаар зарлигаар өнөөдөр “Эхийн алдар" одон гардуулах ёслолын ажиллагааг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Энэ жил Баянхонгор аймгаас “Эхийн алдар”-ын нэгдүгээр зэргийн одонг 27, хоёрдугаар зэргийн одонг 317 эх гардан авч байна. 

“Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат,  аймгийн Засаг дарга орлогч Б.Батсуурь, Ж.Мөнхсоёл нарын зэрэг албаныхан оролцож, аймгийн хэмжээний 20 сумаас хүрэлцэн ирсэн эхчүүдэд “Эхийн алдар” одонг хүндэтгэлтэйгээр гардууллаа. 

Ташрамд дуулгахад, энэ жил одон авч байгаа эхчүүдийн хамгийн залуу нь 24 настай дөрвөн хүүхдийн ээж бол хамгийн ахмад нь 62 настай ээж байлаа.