Төрийн өндөр албан тушаалтнуудыг ХОМ-ээ бүртгүүлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 15:47:25

АТГ-аас Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганаар томилогдсон  яамдын дэд сайд нар болон удирдах албан тушаалтнуудыг ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор бүртгүүлэхийг анхааруулав.

Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтнууд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй.

УИХ-ын энэ оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар  тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан яам, агентлаг болон татан буугдсан агентлагуудын мэдүүлэг гаргагчидтай холбоотой шилжилт хөдөлгөөн, томилгоотой холбоотой асуудалд тус газраас хяналт тавин ажиллаж байна.

М.Дайриймаа

Холбоотой мэдээ