Хүүхдийн бөхийн барилдаанд Б.Амин-Эрдэнэ түрүүлж, А.Хүрэлдэй үзүүрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-28 20:39:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдааныг өнөөдөр аймгийн Спортын ордонд зохион байгууллаа.

Барилдаанд 5-6 насны 28 залуу бөх барилдсанаас Б.Амин-Эрдэнэ түрүүлж, А.Хүрэлдэй үзүүрлэн, Ө.Мөнхтөр, Ц.Мөнхбат нар шөвгөрчээ. Мөн бөхчүүдээс “Уран гараа” дэвээ шавааны уран үзүүлбэрээр Г.Халиунбилэг, Д.Билгүүнтөгс нар шалгарчээ.  

Энэхүү тэмцээн нь Монгол үндэсний бөхийн өв соёл, уламжлал, ёс жаягийг ирээдүй хойч үе, хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээх. Цаашлаад үндэсний спортоороо бахархах, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой гэдгээрээ онцлог ажээ.   



Холбоотой мэдээ