Жудо бөхийн -100 кг-ийн Н.Түвшинбаяр Кубын Хосе Арментеростой учраа таарав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 13:30:15

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болох "Рио-2016" олимпийн жүдо бөхийн сугалаа гарчээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд  хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ийн мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарчээ. Тэд өмнө нь Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оноолт таарч, барилдааны туршид Н.Түвшинбаяр илт илүү байж, юүко үнэлгээгээр ялж байв.  Н.Түвшинбаяр энэ сарын 11-нд эхний барилдаанаа хийнэ. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглох дэлхийн аварга М.Уранцэцэг олимпийн чансааг тэргүүлсэн учир "А" хэсгийг манлайлан барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн, дараагийн тойрогт Австралийн Ч.Рейнер, Францын Л.Пайет нарын ялсантай барилдах юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ