Номын сангийн явуулын үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-27 13:40:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангаас сумдад явуулын үйлчилгээг үзүүлж байна. Зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын болон нутгийн зохиолчдын, хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа, зөөврийн номын сангийн үйчилгээ, яруу найргийн уран бүтээлийн цэнгүүн зэргийг зохион байгуулж буй аж. Мөн сум, сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байна.


Энэ хүрээнд нутгийн зохиолчдын уран бүтээлийг сурталчлах, тэднийг алдаршуулах, зохиол бүтээлийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор "Уран үгс эгшиг дууны Яруу үдэш-2022" үйл ажиллагааг 12 суманд зохион байгуулахаар төлөвлөж, ийнхүү Мөнхххаан сумаас гараагаа эхлүүлжээ. Мөн "Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн" шагналыг хүүхэд, багачуудад гардуулж, цэнгүүний үеэр номын багцтай азын сугалаа зохион байгуулсан нь орон нутгийн иргэдийн хувьд шинэлэг бөгөөд сонирхолтой ажил байсныг Мөнххаан сумын иргэдийн төлөөлөл хэлж байна.


Аймгийн Нийтийн номын сангийн хамт олон дээрх үйл ажиллагааг Мөнххаан сумын соёлын төв, аймгийн нийтийн номын сангийн ахмадын төлөөлөлтэй хамтран ажилласан байна. Цаашид үлдсэн сумдад энэ жишгээр хамтран ажиллах аж.

Холбоотой мэдээ