Мал төллөлт 84.9 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-27 10:05:04

Дорноговь/МОНЦАМЭ/.Энэ оны тавдугаар сарын 26-ны байдлаар аймгийн хэмжээнд 712126 мал төллөж 6707 ботго, 16091 унага, 13759 тугал, 370584 хурга, 306985 ишиг нийт 714126 төл хүлээн авчээ.

Мал төллөлт 84.9 хувьтай байгаа бол төл бойжилт 100 хувьтай гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл ихтэй зарим аймгаас Дорноговь аймгийн нутагт мал амьтны шилжилт хөдөлгөөн хийх, отор нүүдэл зохион байгуулахыг энэ оны есдүгээр сарын 21-нээс 2022 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл хугацаагаар хориглоод байгаа юм.

Холбоотой мэдээ