В.Зеленский В.Путинтэй шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙД | Улс төр
khulan@montsame.gov.mn
2022-05-26 09:24:14

КИЕВ. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зөвхөн ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.


“Миний бие ямар нэгэн зуучлагчгүйгээр зөвхөн Ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээ хийх бодолтой байна” гэж В.Зеленский Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад цахимаар үг хэлэх үеэрээ онцолсон байна.


Украины Ерөнхийлөгчийн ярьснаар, Москва цэргүүдээ хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлэл эхлэхээс өмнө байршуулж байсан газар луугаа эргүүлэн татах шаардлагатай бөгөөд энэ нь хэлэлцээ хийх анхны алхам байж болох гэнэ. 

Холбоотой мэдээ