Өсвөрийн тамирчид Горно-Алтайскт болсон шатрын тэмцээнээс 3 медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн Бүгд
Найрамдах Улсын нийслэл Горно-Алтайск хотод "Хилчдийн өдөр"-ийг тохиолдуулан энэ сарын
20-24-ний өдрүүдэд зохион байгуулсан шатрын нээлттэй тэмцээнээс Монголын
өсвөрийн шатарчид 3 медаль хүртлээ.
Олон улсын чанартай уг тэмцээнд ОХУ, Монгол
Улсын 60 гаруй тамирчин оролцсоноос 8 насны ангилалд Ж.Динислам алтан медаль, 14,
16 насны ангилалд Х.Акбота, М.Еркебулан нар тус тус хүрэл медалийн эзэн болжээ.
Мөн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн төрөлд М.Енилик, эрэгтэйчүүдийн ангилалд Олон улсын хэмжээний мастер Ш.Хурманбай нар мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.