8 орны оюутнууд Казахстанд тэтгэлгээр суралцана

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-08-05 09:37:11

АСТАНА. /KAZINFORM/. Казахстан улс засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд гадаадын оюутнуудад зориулсан 100 гаруй тэтгэлэгт хөтөлбөр зарлахаар төлөвлөж байна.

Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсрол, мэргэжил дээшлүүлэх сургалт хариуцсан газрын даргын үүрэг гүйцэтгэгч Гулзат Кубенова хэлэхдээ “манай улс 2016 онд найман улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлахаар төлөвлөж байна” гэв.

Түүний хэлснээр, энэ онд Тажикистаны 90, Киргизстаны 4, БНХАУ-ын 20, Монголын 1, Украины 1, Беларусийн 3, Египетийн 1 болон Афганистаны 46 оюутан засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Казахстаны их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцана.

Г.Доржханд

Холбоотой мэдээ