Улаанбаатарт 25-27 хэм дулаан           

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-08-05 07:16:56

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд     14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүсийн нутаг, Дарьгангын талаар 33-38 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.                                                                                            

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Холбоотой мэдээ