Энэ сарын 23-нд Номын баярыг зохион байгуулна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-20 08:03:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Үндэсний бичиг соёлын өдрүүд 2022" үйл ажиллагаа Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар улс орон даяар өрнөж байна.

Баянхонгор аймгийн хувьд Номын баярын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдрийн 10.00 цагт Баганат талбайд зохион байгуулахаар товложээ. Мөн үеэр үндэсний бичиг соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих соёлын олон талт үйл ажиллагааг өрнүүлнэ.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022" үйл ажиллагааг хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Соёлын яам, Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Түүх угсаатны зүй-Байгалийн музей, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Баянхонгор аймгийн Зохиолчдын холбоо, Урчуудын холбоо, Хүүхдийн Тэмүжин театр,  С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театр болон ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ном сонирхогч, ном бүтээгч, борлуулагч, уншигчид оролцоно.

Холбоотой мэдээ