Япон Украинд нэмж санхүүгийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-05-19 13:47:16

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар хүмүүнлэгийн хэрэгцээнд зориулан Украинд нэмж 300 сая ам.долларын санхүүгийн тусламж олгохоор шийдвэрлэжээ.


NHK телевизийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Японд хийх айлчлалын үеэр ирэх долоо хоногт дээрх шийдвэрийг албан ёсоор мэдэгдэхээр төлөвлөж байна. Ингэснээр Японоос Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийн нийт хэмжээ 600 сая ам.долларт хүрнэ.


Японы эрх баригчид мөн Украинд цаашид дэмжлэг үзүүлэх асуудлыг үргэлжлүүлэн бодитойгоор судална гэж онцлон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ