Аюулгүйн зөвлөл яаралтай хуралджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-04 10:17:26

НҮБ. /NHK/. Умард Солонгос хоёр баллистик пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралджээ.

Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдаан Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд хоёр цаг гаруй үргэлжилжээ.

АНУ-ын цэргийнхэн болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгос өчигдөр дунд тусгалтай баллистик пуужин хоёрыг харвасан байна. Нэг пуужин харваад удалгүй дэлбэрчээ. Харин үлдсэн нэг нь зүүн зүгт 1000 орчим км нисэж яваад, Японы тэнгист унасан байна.

АНУ, Япон, Өмнөд Солонгосын НҮБ дахь төлөөлөгч нар хэвлэлийн бага хурлын үеэр Умард Солонгост шахалт үзүүлэхэд нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Аюулгүйн зөвлөл удахгүй хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх бөгөөд Умард Солонгост авсан хориг арга хэмжээг баттай хэрэгжүүлэхийг НҮБ-ын гишүүн орнуудад уриалахаар төлөвлөсөн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ