“Эвийн өргөө энхийн гүйлт-2022”-ийн галт бамбар Төв аймгийн гурван сумаар буухиална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Эв эеийн бэлгэдэл галт бамбар нь сумаас суманд, аймгаас аймагт, улсаас улсад буухиалж, гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийг илэрхийлж, эрэлхийлсээр Төв аймгийн нутагт хүрэлцэн ирлээ.
АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа эхэлдэг уг гүйлт
нь 2 жил тутамд зохиогддог бөгөөд дэлхийн 160 улсын үндэс угсаа, нас хүйс, шашин
шүтлэг ялгаатай сая сая хүмүүс нэгддэгээрээ онцлогтой. Энэ жил манай орны хувьд 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос гараагаа эхэлж
байгаа бөгөөд 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамран нийт 7300 км замыг
туулан 7 дугаар сарын 7-ны өдөр барианд орно. Ингэхдээ Төв аймгийн Зуунмод,
Сэргэлэн, Эрдэнэ сумын нутгаар нийт 213 км замыг туулах юм.

