Сүхбаатар аймагт 6 хоног цахилгаан хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-03 20:08:05

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын хэмжээнд ирэх Даваа гарагаас буюу наймдугаар сарын 8-14-нийг хүртэл цахилгааны хязгаарлалт хийнэ.

Учир нь Багануур-Хэнтий чиглэлийн 110 кВт цахилгаан дамжуулах шугманд засвар хийх болсон учир ийнхүү аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр 6 хоног хязгаарлах болжээ. Дээрх хугацаанд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газруудыг  эрчим хүчээр хангах аж. Харин ААН, айл өрхүүд цахилгаан эрчим хүчээр хангагдахгүй гэдгийг Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨК-ийн Сүхбаатар салбараас мэдээллээ.

Наймдугаар сарын 5-наас Зуны олимпийн 13-р наадам эхэлнэ. Иргэд олимп үзэхээр хүлээж суугаа үеэр, мөн халуунд олон хоног эрчим хүчгүй байна гэдэг суурин газрын хэрэглэгчдэд хүндрэлтэй учир холбогдох байгууллагуудтай ярилцана гэж аймгийн удирдлагууд хэллээ.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ