Бенгази хотод халдлагын улмаас 22 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-03 16:11:43

БЕНГАЗИ. /VOA/. Олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн Засгийн газрын цэргүүдийг хөнөөх зорилготой халдлага Бенгази хотод болсны улмаас 22 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан байна.

“Бенгази хувьсгалчдын Шура зөвлөл” гэх лалын босогчдын эвсэл бөмбөг суурилуулсан машин дэлбэлэх уг халдлагыг үйлджээ.

Ливийн Засгийн газрын хүчин Бенгазийн хотын хяналтыг авахаар  2014 оноос хойш босогчидтой тэмцэж байгаа билээ. 2011 онд дарангуйлагч Муаммар Каддафийг төрийн эрхээс унагааж, устгаснаар Ливид улс төр, эдийн засгийн үймээн үүссэн.

Харин энэ жил тус улсын нийслэл хотыг хяналтдаа оруулаад байгаа лалын Засгийн газрыг солих НҮБ-ын дэмжлэгтэй Засгийн газрыг Триполи хотод байгуулсан боловч Ливийн зүүн нутагт төвтэй засаг захиргаа шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ