Илон Маск Трампын твиттер хаягийг сэргээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-05-12 13:29:02

ЛОНДОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп "Twitter"-т эргэн ирж магадгүй талаар тус олон нийтийн сүлжээг худалдан авч буй Америкийн бизнес эрхлэгч Илон Маск мэдэгджээ.


“Ашиглах эрхийг удаан хугацаагаар хаах нь маш ховор байх ёстой бөгөөд бот, луйварчин, спам илгээгч хаягуудад л хамаарах ёстой. Дональд Трампын хаягийг хаасан нь буруу байсан гэж би бодож байна” гэж тэрбээр Их Британийн “Financial Times” сониноос мягмар гарагт зохион байгуулсан бага хуралд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. "Ёс суртахууны хувьд муу", ​"улс орны асар том хэсгийг нийгмийн сүлжээнээс холдуулсан” “блоклох” шийдвэрийг дахин авч үзнэ гэж Маск нэмж хэлжээ.


Маск мөн “Twitter”-ийн имижийг хэт зүүний улс төрийн үзэл бодол давамгайлсан платформ болгон өөрчлөх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна


Америкийн бизнес эрхлэгч Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсон тухай тус компанийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 24-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын мэдээлснээр, хэрэв тэрбумтан гэрээгээ цуцлах шийдвэр гаргавал “Twitter” -т нэг тэрбум ам.долларын торгууль төлөх ёстой. Харин “Twitter” шийдвэрээ өөрчилбөл Маск нөхөн төлбөр авна. Гэрээг эцэслэх сүүлийн хугацааг 2022 оны 10 дугаар сарын 24-нд товложээ.


2021 оны эхээр дэмжигчид нь Конгрессын ордон руу дайрсны дараа “Twitter” Трампын хаягийг хаасан. Трамп 2020 оны 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд их хэмжээний луйврын улмаас ялагдсан гэж мэдэгдсэний дараа уг халдлага болсон юм. Ерөнхийлөгч асны жиргээ дахин эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байсантай холбогдуулан хаягийг нь хаах шийдвэр гаргажээ. 


Холбоотой мэдээ