Турк улс 2 мужийнхаа нэрийг өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-03 10:59:12

АНКАРА. /Anadolu/. Турк улс зүүн урд нутгийнхаа хоёр мужийн нэрийг өөрчилнө.

Хаккяри мужий Колемерик, Ширнак мужийг Нух гэж нэрлэх ажээ.

Мужуудын нэрийг өөрчлөх эсэхийг тус улсын парламент эцэслэн шийдвэрлэх юм.

Хаккяри нь 276 мянга, Ширнак нь 457 мянган хүн амтай гэнэ.

“Курдистаны ажилчны нам” террорист бүлэглэл сүүлийн үед энэ хоёр мужид ажиллагаагаа эрчимүүлж байгаа ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ