Чингисийн талбайд “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 08:29:25

Эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий  “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнг өнөөдөр 11.00 цагт  Чингисийн талбайд нээнэ.

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форумын хүрээнд зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн  энэ сарын 4-нийг дуустал үргэлжлэх юм. Үзэсгэлэнд дотоод болон гадаадын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож,  ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийнхээ шийдлийг танилцуулах юм.

“Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор гурав дахь жилдээ болох Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ зэрэг 20 гаруй орны хотын дарга, аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ