Элчин сайд Ө.Энхтүвшин хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-05 19:32:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-д оршин сууж буй ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлэв.


Москва хотод аж төрж буй төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсангомбо эдүгээ нас сүүдэр 98 хүрсэн байна. Тэрбээр 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн бөгөөд 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй хүн юм. 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч, 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байв. Сүхбаатарын болон Алтан гадас одон, бусад медалиар шагнуулж байжээ.

Холбоотой мэдээ