Зах зээлийн үнэлгээ 1 их наяд гаруй төгрөгөөр хэмжигдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-08-02 17:34:46

 Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 59 112 ширхэг хувьцаа арилжив.

Үнэт цаасны арилжаагаар нийт 19 сая 268 591 төгрөгийн гүйлгээ хийжээ. Түүнчлэн эл өдөр MSE ALL индекс 878.62 нэгж болж 0.41 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 472 тэрбум 908 сая 548 066 төгрөг болсон байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ