Говьсүмбэр аймгийн сурагч, багш нарын төлөөлөл МҮОХ-нд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-02 17:33:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн “Антверпен” олимпын зөвлөл “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд 40 ажил төлөвлөн зохион байгуулж байгаа аж.


Тус аймгийн олимпын танхим хариуцсан багш нар болон тамирчин сурагчид өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцан, Олимпын музей үзэж сонирхлоо.


Говьсүмбэр аймгийн төлөөлөл “Мянга сонсохоор нэг үз” аяллынхаа хүрээнд МҮОХ-нд зочлохын зэрэгцээ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхим, “Алдар” спорт хорооны үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээ