Япон БНСУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд ГХ-ийн сайдаа илгээхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-05-02 14:34:55

ТОКИО. /Kyodo/. Япон БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Юн Сок Ёлийн ирэх долоо хоногт болох тангараг өргөх ёслолд Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасаг илгээхээр төлөвлөж байгаа талаар Японы Засгийн газрын эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио түүхэн маргааны улмаас муудаад буй хоёр талын харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулах үүднээс тавдугаар сарын 10-нд болох ёслолд оролцоно гэж Сөүл найдаж байсан талаар эх сурвалжууд хэлсэн байна.


Гэвч Японы удирдагч маргаантай асуудалд ахиц дэвшил гарах ямар нэгэн баталгаагүйгээр хүрэлцэн очих боломжгүй гэж үзсэн учраас Токио дээрх шийдвэрийг гаргажээ.


Х.Ёшимаса айлчлалынхаа үеэр БНСУ-ын шинэ Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзаж, түүхэн доод түвшинд хүрээд буй харилцаагаа сэргээх чиглэлд хамтран ажиллахаа нотлох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ